Уул, овоогоо тахиж болно оо, гэхдээ хогийн цэг болгохоо л больчихмоор байна

2023 оны 2 сарын 25

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд олны сүсэг бишрэлийг хүлээсэн уул ус, овоо хайрхныг тахин шүтэж, тахилга тайлга үйлдэн онгод хийморио даатгах нь олширсон ч тэр хэрээр хүрээлэн буй орчинг бохирдуулж,тахих нэрээр бузарласаар байгаа нь харамсалтай. Тодруулбал, Монгол түмний шүтээн болсон, эр хүний хийморийг сэргээдэг гэгддэг хайрханууд маань цагаан сарын үеэр хийморио сэргээгсдийн хөлд дарагдан, хогийн цэгээс дутахааргүй болчихдог нь нууц биш.

Энэ буруу үзэгдэл энэ жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр ч давтагдав. Уламжлалт баяраараа уул овоогоо тахих гэж очсон ханагар сайхан эрчүүд маань хүндэтгэл тээж оччихоод буцахдаа тарьсан хогоо авдаггүйгээс архины шил, консервны лааз, хуванцар сав, шуудай, гялгар уут, сүүний хайрцаг мэт нь хаа сайгүй хөглөрч, хайрханд тахилга болгон өргөсөн цагаан идээ, малын мах зэрэг нь илжирч муудан хогийн цэгээс ялгагдах юмгүй болсон талаар сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд багагүй шуугисан.

Уул овоондоо ажил үйлсээ даатгаж, хиймор лундаагаа сэргээж болно оо. Гэхдээ эрийн цээнд хүрсэн, хүний хань хүүхдийн эцэг болсон залуучууд маань ядаж л тарьсан хогоо аваад явчих ухамсартай баймаар юм. Эс тэгвээс хийморь лундаагаа сэргээсэн бус, хангай дэлхийгээ бузарлаж, нүгэл үйлдсэн хэрэг болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645020
0 эможи

keyboard_arrow_up