Хилийн боомтууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2023 оны 2 сарын 24

Манай улс хоёр хөрштэйгөө хиллэдэг авто замын боомтуудаа энэ сарын 21-нээс хаагаад байсан юм. Тэгвэл Цагаан сарын баярын амралт дуусаж, хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ.
Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Ханги, Булган, Хавирга зэрэг боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин ОХУ-тай хиллэдэг зарим боомт даваа гарагаас ажиллаж эхлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645014
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
