Нэн ховор ургамал болох Вансэмбэрүү цэцгийг худалдаж байсныг илрүүлжээ

2023 оны 2 сарын 24

Arslan.mn

Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү (Saussurea involucrata) гэх цэцэгт ургамал худалдан борлуулж байсан иргэн Д-г Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн Д Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1.2 кг цэцэг хурааж авсан байна.

Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалттай аж.

Энэ хуулийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645012
0 эможи

keyboard_arrow_up