Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэргийн 3299, зам тээврийн 999 дуудлага, мэдээллийг шийдвэрлэжээ
2023 оны 2 сарын 24
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг өнөөдөр 09:00 цагт цуцалжээ.
Шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1,376 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэгвэл цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 20-ны 05.00 цагаас мөн оны 02 дугаар сарын 23-ны 05.00 цаг хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс
- гэмт хэрэг, зөрчлийн 4820, гамшиг осол,
- гал түймрийн 35,
- эмнэлгийн яаралтай тусламжийн 3619 нийт 8.474 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс 102 утсанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 3299, зам тээврийн ослын 999 дуудлага, мэдээллийг шийдвэрлэж ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645011
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс