Хамба лам Д.Чойжамц, Наро Банчэн хутагт нар дарь эхийн жинан хүртээх хурал номын үйл ажиллагаа болно

2023 оны 2 сарын 24

Arslan.mn

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын 6-ны өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд дарь эхийн жинан хүртээх хурал номын үйл ажиллагаа болно хэмээн тус хийдээс мэдээллээ.

Тодруулбал, маргааш буюу хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагт Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Д.Чойжамцын номын айлдвар, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нийтэд зориулж дарь эхийн хомыг хурах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645007
0 эможи

keyboard_arrow_up