Хуульч Б.Мэргэн: Энэ бол зөрчил, гэмт хэрэгт тооцогдох хууль бус зүйл. Ийм юмыг давраах нь хуульгүй нийгмийн эхлэл

2023 оны 2 сарын 24

Arslan.mnИргэн Хатанзориг Мөнхбаяр: Сугалааг сангийн сайдаас олгодог тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Ийм тусгай зөвшөөрөлгүй явуулсан сугалаа шаардах эрх үүсгэхгүй. Хожсон хүн машинаа авъя гэхэд сугалаа зохион байгуулагч ӨГӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ гэсэн үг. Улмаар төлсөн 50.000 төгрөгөө буцааж нэхэмжлэх эрх л үүснэ.

Зарим хүн бүр сугалаагаа "тэрбум хүргэсэн ч миний эрх" гээд бичлэг байршуулж. Мэдэхгүй байж болно. Бурууг нь хэлж өгөхөөр өөрийгөө өмөөрөх мунхгийн шинж. Амьд явах, итгэл үнэмшилтэй байх, хүнлэг бус харьцаанаас ангид байх зэрэг зарим эрх төрөлх шинжтэй бол заримыг нь хуулийн дагуу тодорхой шаардлага ханган олж авдаг. Ер нь эрх, эрх чөлөөний агуулгыг ойлгохгүй бол хамгаалж чадахгүй. Заримдаа өөрсдийн гараар устгадаг.

Энэ үзэгдэл бүх нийтийн эрх зүйн боловсрол нийгэмд асар чухлын бас нэг жишээ болж буй. Эрх зүйн боловсрол гэдэгт зөвхөн болох болохгүйн зохицуулалт бус, яагаад зөвшөөрөл авах ёстой, яагаад болохгүй гэж хориглосон үзэл санааны үндсийг ухамсарлах явдлыг ойлгоно. Ийм боловсрол олон нийтийн үнэт зүйлийн чиг баримжааг өргөж, ижилтгэж, бэхжүүлж өгдөг.

Үг, үйлдэл нь олон хүнд хүрдэг олны танил хүмүүс хэлэх, хийхээсээ өмнө заавал судалж, шалгаж байхыг хүсье. Бусдад нөлөөлөх хүч нөгөө талдаа хариуцлага дагуулдаг. Ядаж цахим хуудсаараа "Би ийм юм хийх гэж байна, болох уу?" гээд асуухад мэддэг хүмүүс нь хэлээд л өгнө.

Энэ талаар Хуульч Б.Мэргэн: Ийм зүйл хийхээсээ ичих хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Энэ бол ичих зүйл бишээ. Энэ бол зөрчил, гэмт хэрэгт тооцогдох хууль бус зүйл. Ийм юмыг давраах нь хуульгүй нийгмийн эхлэл юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645004
0 эможи

Зочин
2023-02-24 13:19
хүмүүс өөрсдөө мэдлэггүй, харанхуй мунхаг, гэнэн байх юм бол залилаж мэхлэх хорон санаатнууд захаасаа аваад замаар дүүрэн шүү дээ
keyboard_arrow_up