Хоёр машин мөргөлдөж, жолооч 33 настай эмэгтэй нас баржээ
2023 оны 2 сарын 24
Хоёр машин мөргөлдөж, 33 настай эмэгтэй нас баржээ.
Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 11:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 33 настай эмэгтэй Ж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644999
0 эможи
Зочин
2023-02-25 21:37
Оркууд нээрээ арай л дэндүү жолоо барьдаг шүү яг талд яваа юм шиг
Зангараг
2023-02-25 11:19
Сураагүй тоглоомоор тоглох ийм аюултай байдаг юм шүү хуурамч жолооч нараа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс