Бүргэдийн баяр ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болно

2023 оны 2 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино. Энэ үеэр зохион байгуулагдах тэмцээн уралдаан, үзүүлбэр үйлчилгээг хүргэж байна.

Тэмцээн уралдаан

- Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)
- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн
- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн
- Казах үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн)

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644994
0 эможи

keyboard_arrow_up