Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн байна

2023 оны 2 сарын 22

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна.

2023 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цагаас хоёрдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -13...-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 23-наас 02 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 23-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.

Салхи 23-нд тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +4...+9 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...+4 градус байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644981
0 эможи

BAT
2023-02-22 12:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-02-22 12:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up