Зуслангийн бүсийн айлуудад хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

2023 оны 2 сарын 20

Arslan.mn

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг “Э”, “О”, “М”, “Э” нарын бүлэг этгээдийг илрүүлжээ.

Бүлэг этгээд нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн аж. 

Ингэхдээ зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тэдний хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл,  бэлэн мөнгийг үлдээхгүй байх, дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644957
0 эможи

Зочин
2023-02-21 01:32
Яана даа залуучууд минь цалин бага гэж гололгүй шударгаар ажил хий л дээ, 1 л өдөр сайн юманд хүрнэ шүү.Айл ухаж хулгай хийж яадаг юм бэ?Ажил хийсэн хүн ямар ч байсан юманд хүрнэ
keyboard_arrow_up