Ж.Болд: “Харагчин усан туулай“ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин баяртай байхын ерөөлийг дэвшүүлье
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч генерал Ж.Болд Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр " Монголын цагдаа, дотоод цэргийн байгууллагын ахмад буурлууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж байгаа алба хаагч, ажилтнууд, хугацаат цэргийн алба хаагч Та бүхэндээ XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч "Харагчин усан туулай" жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, амар амгаланг тань айлтган мэндчилье.
Ирж буй "Харагчин усан туулай" жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин баяртай, золбоо хийморь, баяр жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Сар шиндээ сайхан шинэлээрэй." гэв.