Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгоно

2023 оны 2 сарын 20

Arslan.mn

Сар шинийн баярын өдрөөр Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгодог уламжлалтай билээ. Гэвч 2019 оноос хойш буюу өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас хойш Төрийн гурван өндөрлөг золголт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хамгийн сүүлд төрийн золголт хийсэн гэсэн үг.

Тэгвэл XVII жарны "Үзэсгэлэнт бологч” хэмээх туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ахмадуудаа хүлээн авч, хүндлэн золгоно.

Мөн төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644952
0 эможи

keyboard_arrow_up