Ц.Ганцэцэг: 2023 онд даатгуулагчид, залуучууд, тэтгэвэр авагчдад ээлтэй тогтолцооны шинэчлэл хийгдэнэ

2023 оны 2 сарын 20

Arslan.mnНийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэнд-Аюушийн Ганцэцэг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Арван долдугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндийг нийт даатгуулагч, тэтгэвэр авагч, ажил олгогч, хамтран ажилладаг байгууллага, нийгмийн даатгалын салбарын ахмадууд, үе үеийн албан хаагч Та бүхэндээ дэвшүүлье.

Нийгмийн даатгалын байгууллага нь 2022 онд 55.1 мянган ажил олгогч, 1.3 сая иргэнийг нийгмийн даатгалд хамруулан, орлогын төлөвлөгөөг 106.0 хувиар биелүүлж, 749.1 мянган даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд 3.3 их наяд төгрөг олголоо. Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль, Засгийн газрын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулав. Түүнчлэн, Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож, салбарын хэмжээнд үйл ажиллагааны үр дүнгээ олон нийтэд тайлагналаа.

Бид 2023 оныг “Нийгмийн даатгалын шинэчлэл”-ийн жилээр зарлан, цахим үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, мэдээллийн системийн шинэчлэлийг бүрэн дуусгах зорилт тавьж байна.

Засгийн газраас өргөн барьсан нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу нийгмийн даатгалын багц хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттайгаар шилжих бодлогын хүрээнд багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар баталснаар сангуудын тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, даатгуулагчид, залуучууд, тэтгэвэр авагчдад ээлтэй тогтолцооны шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан шинэлээрэй." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644948
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up