ЦАГААН САР: Айл хэсч, бэлэг цуглуулах дуртай “НАЙМАН НАСТНУУД“
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хаяа дэрлэн ойртон иржээ.
Өнөөдөр битүүний өдөр. Айл бүхэн шинэ сайхан бүхэнд бэлдэж, хороо, гэрээ цэвэрлэж, найман настнаас наян нас хол давсан хэн бүхэн л орой болохыг догдлон хүлээн суугаа.
Хүүхэд насанд хамгийн гоё баярын нэг нь яах аргагүй цагаан сар байдагсан. Мал дээр өссөн миний бие найман настай байхдаа анх удаа "Тал булаг" гэх жижигхэн тосгонд цагаан сараа эмээ, өвөөтэйгөө угтаж билээ. Тосгоны хоёрхон айлаас бусдаар нь хэсч, бэлгээ дааж чадахгүй болтлоо золголт хийсэнсэн...
Тэгвэл өнөөдөр миний бие найман настангуудаас "Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг, цагаан сарын хамгийн гоё нь юу болох" талаар 24 дүгээр сургуулийн 2Г ангийн сурагчидтай ярилцлаа.
Цагаан сарын баярын хамгийн гоё нь айл хэсч бэлэг цуглуулах. Хүмүүс надад ном бэлэглээсэй гэж хүсч байна. Бас жимс бэлэглэвэл би их баярлана. Хамаатнуудтайгаа уулзах бас хамгийн гоё байдаг, Хөдөө өвөө эмээрүүгээ явж золголт хийнэ гэж ярих өхөөрдөм хүүхдүүд зөрүүлээд надаас аав ээжтэйгээ эхлээд золгох билүү эмээ өвөөтэйгөө золгох билүү ч гэх өхөөрдөм асуултыг асууна.
ВИДЕО:









