ШУУРХАЙ: Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

2023 оны 2 сарын 20

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татаж, улмаар прокурорын саналаар шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах байсан.

Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644943
1 эможи

keyboard_arrow_up