СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дэлгүүрийн гадаа асаалттай үлдээсэн машиныг нь хулгайлжээ

2023 оны 2 сарын 19

Arslan.mn

Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээд нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүрт үйлчлүүлж байх хугацаанд асаалттай байсан тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан нь тогтоогдсон байна.

Иймд иргэд та бүхэн дэлгүүр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хугацаандаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган, унтраах, түгжих үйлдлийг хийж байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644930
0 эможи

keyboard_arrow_up