RОАМING-ээ АСААГААД АЯЛААРАЙ
Аялал зугаалга, албан ажлаар гадаад явахад тань хамгийн их тулгардаг ямар асуудлууд байдаг вэ? Бусадтай холбогдох, харилцах, дуудлага хүлээн авах, интернэт ашиглах хэрэгцээ үүнд гарцаагүй хамаардаг биз.
Тэгвэл хэрэглэгч танд дуулгах сайхан мэдээтэй. Эхнийх нь, одооноос та гадаад явахдаа Юнителийн дугаартай гар утсаа ашиглан дуудлага, мессэж хүлээн авахад ямар ч үнэ төлбөргүй боллоо.
Харин гарах дуудлагын тариф 950₮, мессэж 250₮. Та roaming үйлчилгээгээ хаанаас ч идэвхжүүлэх боломжтой бөгөөд call эсвэл voice гэж бичээд 1475 дугаарт мессэжээр илгээгээрэй.
Дараагийн сайхан мэдээ. Roaming үйлчилгээ дата багцтай болсон. Өөрөөр хэлбэл, та
зорчиж буй орноосоо заавал сим карт худалдаж авахгүйгээр эсвэл задгай дата ашиглахгүйгээр Юнителийн дугаараасаа дата багц идэвхжүүлж авахад л болох юм.
Та дата багцаа хаанаас ч идэвхжүүлэх боломжтой бөгөөд 1.5 эсвэл 3 гэж бичээд 1475 дугаарт мессэжээр илгээгээрэй. Энэ нь танд илүү хялбар, хямд, хурдан байх болно.
Roaming үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Урамшуулал дуусах: 2023-03-31









