Даваа, баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

2023 оны цагаан сарын баярын амралтыг харилцан адилгүй зохицуулалт хийж буй. Тухайлбал, их дээд сургуулиуд битүүн болон шинийн 4-ний ажлын өдрийн хичээлийг онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Харин ЕБС-иуд энэ өдрүүдийн хичээлийг дурын бямба гарагт шилжүүлэн хичээллэх сонголтыг аймаг, сумдын удирдлагад өгсөн. Нийслэлийн ЕБС-иуд битүүний өдрийн хичээлийг маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд шилжүүлсэн.

Тэгвэл энэ өдрүүдэд автомашины замын хөдөлгөөнд оролцох дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад "Ирэх долоо хоногийн даваа, баасан буюу битүүн, шинийн 4-нд дугаарын хязгаарлалтаар зорчино. Мягмар, лхагва, пүрэв гараг амралтын өдөр учраас бүх машин хөдөлгөөнд оролцоно. Мөн маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт сургуулиуд хичээллэх байсан ч дугаарын хязгаарлалт хийхгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644910
0 эможи

keyboard_arrow_up