ЭХЭМҮТ-ийн захиргаанаас үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

Үзэсгэлэнт болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг угтсан хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс гавьяаныхаа амралтанд гарсан эрхэм хүндэт ахмад буурлууд хүрэлцэн ирлээ. 

Arslan.mn

Ёслолыг албан ёсоор нээж ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа үг хэлж, өнгөрч буй бар жилд төвийн хэмжээнд хийсэн ажлаа танилцууллаа. Үүний дараа ЭХЭМҮТ-ийн ахмадын зөвлөлийн дарга Д.Ганболд 2019-2022 онд хэрэгжүүлсэн ажлаа ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон болон нийт ахмадууддаа тайлагнасан.

Хүндэтгэлийн ёслолын үеэр энэ жил 91 насыг зооглож буй ахмад буурал, хүний гавьяат эмч Ё.Намжилмаа нарын ахмадууд ая дууны дээжээ өргөсөн нь олон хүний бахархалыг төрүүллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644907
0 эможи

keyboard_arrow_up