Мянгад, Дөргөн сумаас төрсөн ГАВЬЯАТ, АЛТАН ГАДАС одон хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

Билгийн тооллын 17-р жарны “Үзэсгэлэн бологч” хэмээх сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Мянгад, Дөргөн сумын нэр бүхий иргэддээ Төрийн дээд цол тэмдэг, одон, медалиар шагнагдсаныг Ерөнхий сайдын Зөвлөх З.Мэндсайхан гардуулан өглөө.

МЯНГАД СУМ

  • Дамдиндоржийн Батсуурьд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
  • Ядамсүрэнгийн Ган-Очирыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
  • Ширнэнгийн Баярхүү Алтан гадас одонгоор
  • Ойдовын Нанзаддорж Алтан гадас одонгоор
  • Лоолийгийн Жийзаа Алтан гадас одонгоор
  • Магсаржавын Нямаа Алтан гадас одонгоор
  • Лхамсүрэнгийн Төмөрбаатар Алтан гадас одонгоор
  • Тангадын Баатар Алтан гадас одонгоор
  • Навааны Даваацэрэн Алтан гадас одонгоор

ДӨРГӨН СУМ

  • Замбын Баасандоржид Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор
  • Даваанамжилийн Дуламжавыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
  • Очирын Дуламжав Алтан гадас одонгоор
  • Уушлуугийн Тунгалаг Алтан гадас одонгоор
  • Даржаагийн Алтанхүү Алтан гадас одонгоор тус тус шагнагдлаа.

Сар шинийн босгон дээр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлэн төрийн дээд цол хүртэж, одон медалиар шагнагдсан Та бүхэндээ болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644906
0 эможи

keyboard_arrow_up