Шинийн 1-ний өглөө ЗҮГ, МӨРӨӨ хэрхэн гаргах вэ

2023 оны 2 сарын 18

Arslan.mn

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг хүргэж байна. 

Шинийн нэгний өглөө зүг  чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. 

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг.

Найман хөлөл хүснэгтийн учир

Найман хөлөл (суудал) нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий эдгээр болно. Суудал тус бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна.

Дөрвөн сайн зүг:

Эмийн зүгээс эмч залах, эм тан хайж олох, идээ ундаа авахад эрхэм сайн. Амины зүгт бэр авах, буулгах, аян замд гарваас зохистой. Балин, цацап өргөх, аян авд мордохыг цээрлэнэ. Цог учралын зүгт сан тавих, хийморийн дарцаг хийсгэх, бэр авахад сайн. Хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн.

Дөрвөн муу зүг:

Хорлолын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх, эм ба эмч залах, холын аянд явахыг цээрлэнэ. Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ. Биеийн зүгт тус хэргийг үйлдвээс дайсны аюул гарна. Таван зэтгэрийн зүгт золигийг гаргавал сайн. Дөрвөн муу зүгт хариулга хийж цээрийг арилгана.

Найман хөлөлийн жилийн үр засал

ГАЛ хөлөлд суувал гал голомтоо ариун байлгаж, галаа тахиулж, галын сан тавиул.
ТӨМӨР хөлөлд сууваас зэмийн мах, хутга мэснээс болгоомжилж, “Сундуй” уншуулж зас.
УСАН хөлөлд сууваас газар лусаас болгоомжлон, усны үйлийг тэвчиж, "Лүмбүмгарав” уншуулж зас.
МОДОН хөлөлд суувал мод таслах, газар шороо хөндөхийг цээрлэ. “Нолсан”, “Нити” номуудын аль нэгийг уншуулж зас.
ШОРОО, ОГТОРГУЙ, УУЛ, ХИЙ хөлөлд сууваас “Саейнинбын доо”, “Намхаанинбын доо” номуудын аль нэгийг уншуулж засаарай.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644888
6 эможи

зев хийгээч
2023-02-23 10:26
ямар сонин дутуу байна ш дээ.1960,1994, 2003 мэт олон он ор тас алга
Ллз
2023-02-21 03:06
Рш
Ррооо
2023-02-20 11:34
Жоохон том болгочул
Зочин
2023-02-18 19:08
Хунд ойлгомжтой болгомоор юм.
keyboard_arrow_up