Шог зураач Ц.Байды Ардын зураач цол хүртлээ

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээлээ.

Тэрбээр Монголын соёл урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж байжээ.

Түүнчлэн Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг гаргасан нь үзэгч олны таашаалд нийцэж, мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээсэн шог зургуудаараа үе үеийн залуу зураачдыг сурган хүмүүжүүлж, Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд” “Наран дуулал” зэрэг олон арван үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлан таниулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644884
0 эможи

keyboard_arrow_up