“Төрийн цэргийн болон цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүд энхийн үйлсэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 

2023 оны 2 сарын 16

Arslan.mn

“Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж" сэдэвт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны захиалгат төслийн хүрээнд хийгдэж байгаа “Төрийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүд энхийн үйлсэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2023.02.15/ Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа П.Даваажав, Дотоодын цэргийн штабын ахлах офицер, хошууч Ц.Дугаржав нар “Цагдаагийн эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд”, “Дотоодын цэргийн эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд” сэдвээр тус тус илтгэл тавив.

Эрдэм шинжилгээний Хурлын санал, дүгнэлт, социологийн судалгааны дүн нэгтгэгдэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644864
1 эможи

keyboard_arrow_up