“Зочид буудалд хүний аминд хүрсэн этгээдийг баривчилсан“

2023 оны 2 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 14-ний өдөр зочид буудалд хүн нас барсан гэх хэрэг бүртгэгджээ. Энэ талаар өнөөдөр /2023.02.16/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн.

Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсны улмаас хоолойг нь боож амь насыг хохироох хэрэг үйлдээд зугтсан байсан. Цагдаагийн байгууллага гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулсан" гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644861
1 эможи

keyboard_arrow_up