ШУУРХАЙ: О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

2023 оны 2 сарын 16

Arslan.mn

О.Мөнхжин цагдан хорих шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд эл гомдлыг өнөөдөр /2023.02.16/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 13:30 цагаас хэлэлцэхээр товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшилсон талаар эх сурвалж мэдээллээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар Улаанбаатар чуулгад болж буй Хөгжлийн банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаантай байгаа учир ийнхүү товыг жич зарлахаар шүүх хурлыг хойшлуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644860
0 эможи

keyboard_arrow_up