Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарна

2023 оны 2 сарын 15

Arslan.mn

Ойрын өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад “Өнөө, маргаашдаа буюу хоёрдугаар сарын  15, 16-ний өдөр нийт нутгаар тогтуун, дулаан байна. Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхины хурд нутгийн хойд хэсгээр баруун хойноос 4 м/с, өдөртөө 10-12 м/c болж ширүүснэ. Агаарын температурын хувьд харьцангуй хэлбэлзэл багатай байгаа. Өнөө шөнөдөө Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Идэр Тэс голын хөндий зэрэг газар 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

Томоохон голуудын сав газруудаар буюу Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градусын хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө хасах нэг болон нэмэх дөрвөн градусын дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар шөнийн хугацаанд 23-28 градус хүйтэн, өдрийн хугацаанд 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа буюу хоёрдугаар сарын 18-20-ний хооронд говийн аймгийн баруун хэсэг, төвийн аймгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орно.

Хоёрдугаар сарын 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Ойрын дөрөв хоногтоо говь хээрийн тал нутгаар салхины хурд 14-16 градус болж ширүүсэх төлөвтэй байгаа. Энэ  сарын 20-ноос эхлээд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, агаарын температур сулрах төлөв ажиглагдаж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644832
0 эможи

BAT
2023-02-16 12:36
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up