О.МӨНХЖИН нар нь зах зээлд нууцаар койн нийлүүлж, 3,4 сая ам.долларыг “ГАДААДЫН БИРЖРҮҮ“ гаргажээ

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг суллаж, харин Монгол Улсын хилээр гарахыг нь хориглоод байсан. Тэгвэл өнөөдөр О.Мөнхжинг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар О.Мөнхжин нь төрсөн эцэг Ц.Отгонбаатарын нэр дээр 846 сая ширхэг, хадам ээж Б.Энхтуяагийн нэр дээр 540 сая ширхэг, эхнэр Н.Цолмонгийн нэр дээр 446 сая ширхэг, хадам эгч, Н.Солонго, Н.Ариунаа нарийн нэр дээр 50 сая ширхэг зэрэг Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар нийлж хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHС койныг худалдан борлуулсан нь тогтоогджээ. Энэхүү худалдааг 3,4 сая ам.доллар болгон гадаадын FTX биржрүү гаргаж арилжаалсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
644803
5 эможи

ард
2023-02-15 11:53
ямбиин эдэлсэн бол
Зочин
2023-02-14 20:43
тэгээд үхсэндээ уйлаад дарвайгаад байгаан луйвар дээрэм хийсэн байж
keyboard_arrow_up