Насны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэллээ

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

65 болон түүнээс дээш настай ахмад настанд “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг.

ХХҮЕГ-аас өнөөдөр насны хишгийн мөнгийг олгох жагсаалтыг арилжааны банкуудад илгээжээ.

•65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3.4 тэрбум төгрөг.

•70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт 5.1 тэрбум төгрөг.

•80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга, нийт 3.6 тэрбум төгрөг.

•90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга, нийт 825.5 сая төгрөгийг 161,630 ахмад насанд олгох юм байна.

"Үүнээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, эхийн алдар одонгийн мөнгийг өнөөдөр олгоно. Нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644800
1 эможи

keyboard_arrow_up