НЦУГ: Мөрдөгч нарт зориулсан сургалт амжилттай явагдаж, алба хаагч нар “Батламж“ гардан авлаа
Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг ивээх сантай хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжих юм. Энэ хүрээнд 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн энэ чиглэлээр хариуцан ажилладаг цагдаагийн алба хаагчдыг чадвахжуулах сургалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч нарт зориулсан сургалт амжилттай явагдаж, алба хаагч нар "Батламж" гардан авлаа.