Согтуурсан үедээ төрсөн эцгээ хутгалж, амь насыг нь хохироосон этгээдийг хайж байна
2023 оны 2 сарын 14
Согтуурсан үедээ төрсөн эцгээ хутгалж хөнөөсөн хэрэг өчигдөр буюу 02 дугаар сарын 13-ны өдөр гарчээ.
Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э”-г цээжин тус газарт хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, амь насыг нь хөнөөгөөд зугтсан байжээ.
Цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тус этгээдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644790
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс