ТАНИЛЦ: Гэгээн хайрын баярын өдрийн ҮЗВЭРИЙН ХУВААРЬ

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Гэгээн хайрын баярын өдрөөр хосууд хамгийн сайхан болзоог хийж, нэг өдрийг дурсамжтайгаар өнгөрүүлдэг билээ. Тэгвэл валентины баярын өдрийг тохиолдуулан  тоглогдох үзвэрүүдийн хуваарийг хүргэж байна. 

  • Харанга & Никитон “Зүгээрээ хайраа” тоглолт

Тоглолтод дуучин Ука буюу Д.Уламбаяр, Наки (Б.Нацагдорж), “Дижитал” хамтлагийн гишүүн Эрка (Г.Эрдэнэбилэг), залуу уран бүтээлч Ч.Мишээл нар оролцоно.

ХААНА: ULAANBAATAR PLACE

  • “Love story” амьд тоглолт

 Дэлхийн бүх цаг үеийн шилдэг хайрын дуунуудыг Anir Mongolian Pop Orchestra хөгжимдөж дуучин Naagii, Naki, Enguun, Oyu, Ariu, Enkh-Erdene болон The Compass хамтлаг өөр өөрийн өнгө төрхөөр танд зориулан уянгалуулж хайрын баярын хамгийн сайхан болзоог хамтдаа бүтээх болно.

Naagii, Naki, Enguun, Oyu, Ariu, Enkh-Erdene

Хаана: UG place

  • "RHAPSODY" Romantic Night Concert

Улсын Филармони удахгүй болох Гэгээн Хайрын өдөрт зориулан ээлжит "Рапсоди" романтик үдшийн концертыг симфони найрал хөгжим, удирдаач Б.Анарын удирдлаган дор эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ зориулж байна.

Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, хийлч М.Хулан, ДБЭТ-н дуучин А.Наранбаатар, Ч.Ану нар оролцоно.

Edward Elgar,Charlie Chaplin,  John Barry, Andrew Lloyd Webber, Patrick Doyle, Nigel Hess нарын шилмэл сор болсон хайрын сэдэвт гайхалтай хөгжмийн бүтээлүүдээс эгшиглэх болно.

Хаана: Улсын Филармони

  • "Зохиолгүй Амьдрал" жүжиг

   “Зохиолгүй амьдрал” жүжиг нь зохиолч Маргерет Мэйо-н дэлхийн олон орны тайзан дээр өөр өөр найруулагчийн ур ухаанаар олон удаа тавигдсан ба 1920 оод оны үед Чикагод болж буй нэгэн хөгжилтэйхэн инээдмийн үйл явдал өрнөсөн жүжиг юм.

Хаана: Соёлын төв өргөө

Өргөө кинотеатр

https://www.urgoo.mn/

Arslan.mn

Тэнгис кинотеатр

https://tengis.mn/

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644770
0 эможи

keyboard_arrow_up