СОШИАЛ: Говь-Алтай аймагт 1000 ээж сүүн цацал өргөж, 1000 цэрэг эрс жагсан гал тахижээ

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Говь-Алтай аймагт 1000 ээж сүүн цацал өргөж, 1000 цэрэг эрс жагсан гал тавьжээ. Мөн аймгийн төвдөө сор залан шатаасан тухай сошиал орчинд шуугиж байна. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд "Хаан туульсын Жангар" үйл ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан. Тэгвэл энэ үеэр дээрх арга хэмжээ болсон аж.

Угтаа аялал жуучлалын эвент мөн бол гадаадын жуулчдын анхаарлыг таттал төгс хийх хэрэгтэй. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын пиар бол улсын мөнгө уйлдаггүй л гэгч болж дээ. Өнгөрсөн онд тэрээр "Ланд круйзер 200" автомашиныг 25.7 сая төгрөгөөр засвар хийгээд 1 сая төгрөгөөр Ховд аймгийн иргэний нэр дээр аймгийн нэгэн албан тушаалтанруу шилжүүлсэн хэрэгт холбогдоод авсан. 

Аймгуудын өрсөлдөх чадвараар 2022 онд Говь-Алтай аймаг сүүл мушгисан. Гэтэл Засаг дарга нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг яаравчлахын оронд 1000 ээж сүүн цацал өргөж, 1000 цэрэг эрс жагсаан гал тахиад суух юун. Энэ мэт зан үйл хийгээд өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ гэж харсан юм болов уу... 

 

No description available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644764
2 эможи

keyboard_arrow_up