Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.ГАНБОЛД авлига албан тушаалын хэргээр ЯЛ АВЛАА

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Ганболд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга, угсралтын ажлыг хийх  тендерт шалгарсан “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс гэрээт ажлын нийт дүн болох 1.2 тэрбум төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна хэмээн сүрдүүлэх, хясан боогдуулах замаар  авлига авч, улмаар тус компанийг цаг хугацаандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй, тендерийн баталгааны мөнгөө буцааж татсан гэсэн шалтгаанаар гэрээг нь цуцалж их хэмжээний хохирол учруулсан байна.

Дээрх гэрээг цуцлан Ө.Батцэнгэлд учруулсан хохирлоо тус тендерт шалгарсан “Хөвсгөл Баянчандмань” компаниар барагдуулж өгнө хэмээн хууран мэхэлсэн, мөн Мөрөн хотод орон сууцны шинэ хороолол барих газар шийдэж өгнө хэмээн амлаж дахин авлига нэхсэн, хэрэв өгөхгүй бол газрыг чинь шийдэж өгөхгүй гэж хясан боогдуулсан болох нь тогтоогдсон юм.

Тэгвэл тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж Хоймор нутагтангуудын Засаг дарга асан Л.Ганболд нь “их хэмжээний авлига авсан нь тогтоогдож” 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/461 дугаар яллах дүгнэлтээр “улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял авлаа. Гэвч хорих ял өгөлгүй эрүүгийн хуулийн ял наймаалцах зүйл заалтын дагуу Засаг дарга асан Л.Ганболдод төрд ажиллах эрхийг 5 жилээр хасч,  40 сая төгрөгөөр торгоож төрийн хайр энэрэлийг үзүүлжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
3
angry an post
6
644763
19 эможи

зочин
2023-02-17 12:00
120 сая авлига аваад 40 сая торгуулаад 80 сая ашиг хаха энэ нээрээ юу вэ
зочин
2023-02-14 08:59
муусайн авилгачдыг өршөөсөн албан тушаалтанд хариуцлага тооцож энэ этгээдийн ял шийтгэл хэргийг дахин сөхөж ялыг нь шударгаар өгөөчээ хууль шүүх гэж байдаг бол
BAT
2023-02-13 23:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ard
2023-02-13 19:22
энэлалрын нянбаартын үг үйлдэл хол зөрөхюм нам дагасан өлөн хулгаачуууд
ЗОЧИН
2023-02-13 19:14
Мөн хайрлаваа. Ингээд хайрлаад байвал монгол улс хөөрхий
keyboard_arrow_up