О.Ганбат: Зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгаатай холбоотой эргүүл гурван ээлжээр ажиллаж байна

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14,403 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.6 хувиар буурсан. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 7.5 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй дуудлага 0.9, зам тээврийн осол 22 хувиар өссөн байна” гэв.

Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гурван хувиар буурсан ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн аж. Түүнчлэн эргүүл гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгааг онцолж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644747
0 эможи

keyboard_arrow_up