БНСУ-ын ЭСЯ: Зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа талаарх мэдээлэл ирээгүй

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг баривчлан буцаахаар болсон талаарх мэдээлэл цахим орчинд цацагджээ. Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тодруулаа.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам "Зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Тиймээс албан ёсны тайлбар өгөх боломжгүй." хэмээх хариултыг өгсөн юм. 

Солонгос улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан албан ёсны мэдээллээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 53,038 иргэн оршин сууж байгаа талаарх мэдээлэл бий. Үүнээс

  • Эрэгтэй 24,320 иргэн
  • Эмэгтэй 28,718 иргэн оршин сууж байгаа аж. 
Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.  

зурагзурагзураг

зураг

 

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644745
0 эможи

keyboard_arrow_up