Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв, “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа

2023 оны 2 сарын 13

Arslan.mn
ЭХЭМҮТ-д 22 дэх жилдээ хэрэгжиж байгаа Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа, Япон –Монголын хамтарсан “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагын тэргүүн, профессор Томида Хидэши, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор Т.Болормаа, ЭШСГХ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Д.Энхмаа болон “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийн эмч, мэргэжилтэн, ЭХЭМҮТ-ийн Зүрх судас холбогч эрхтний эмгэг судлалын тасгийн эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо. 

Arslan.mn

“Зүрх хамгаалах төсөл”-ийн хүрээнд Япон, Монголын эмч нарын баг зүрхний төрөлхийн гажигтай 800 гаруй хүүхдэд судсан дотуурх мэс засал эмчилгээг амжилттай хийж, 9000 орчим хүүхдэд зүрхний эмгэгийн оношилгоо, эмчилгээг амжилттай хийсэн байна.

Шинэчилсэн гэрээнд хамтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэнг ОУ-ын хурал, семинарт хамруулах, аймаг бүрт хүрч үйлчлэх, орон нутгийн хэмжээнд хүүхдүүдэд үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг хамтын үйл ажиллагааг өргөжүүлж ажиллахаар гэрээг шинэчлэн байгууллаа. 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагын тэргүүн Хүүхдийн зүрх судас, зүрхний төрөлхийн гажиг судлалын төвийн захирал, Шёова их сургуулийн харьяа эмнэлгийн профессор Томида Хидэшид ЭХЭМҮТ-ийн Хүндэт профессор цол олгож хүндэтгэл үзүүллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644724
0 эможи

keyboard_arrow_up