Турк улсад ажиллаж буй манай улсын эмнэлгийн бүлэг 60 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлжээ

2023 оны 2 сарын 11

Arslan.mn

БНТУ-д ажиллаж буй эмнэлгийн бүлэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 08.30 цагт Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 

Тэд тухайн өдрийн 15:00 цагийн байдлаар 60 гаруй хүн, түүний дотор 10 орчим хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн байна. 

Эдгээр эмчлүүлэгчдээс 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шокт орсон бас дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилж, зөвлөгөө өгсөн талаарх мэдээг хурандаа Ж.Сүх-Очир мэдээлжээ. 

зурагИйнхүү байгалийн гамшигт өртсөн тус хотод Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулсан Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарт талархал илэрхийлж, хандагчдын тоо эрс нэмэгджээ.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644714
1 эможи

keyboard_arrow_up