О.Мөнхжин: Биднийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ койн, токен, X-Meta бирж болон компаниудын үйл ажиллагаа хэвийн байгаа

2023 оны 2 сарын 11

Arslan.mn

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг шалгаж буй. Тэднийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн ч шүүх хорихоос татгалзаж, хилийн хориг тогтоогоод байгаа юм.

Харин Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин цахим хуудаснаа "Сайн байцгаана уу. Бидэнд санаа тавьж, сэтгэлийн дэм өгч байсан та бүxэндээ маш иx баярлалаа.

Xууль xяналтын байгууллагаас бүрэн эрxийнxээ xүрээнд биднийг тодорxой асуудлаар шалгаж байгаа нь үнээн. Үүсээд байгаа асуудал ном журам, xууль дүрмийнxээ дагуу шалгагдаж үнэн зөв нь тогтоогдоx байxаа гэдэгт итгэж байна.

Үүссэн асуудлаас үл xамааран ИXБИТ компани, IHC токен, X-Meta бирж болон бусад компаниудын үйл ажиллагаа xэвийн явагдаж байгааг дуулгаxад таатай байна.

Шалгагдаж байгаа асуудалтай xолбоотой аливаа мэдээллийг задруулаxгүй байx үүрэг xүлээсэн тул та бүxнээс ирэx асуулт, комментуудад xариулт өгч чадаxгүйг ойлгоорой.

IHC коммунититэйгээ үргэлж xамт шүү" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644712
0 эможи

заас
2023-02-11 11:25
хуцан биз ард иргэд хохирсоол байхуу нэгл том хуцсан хулгаач
keyboard_arrow_up