АВРАГЧ: Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очсон
2023 оны 2 сарын 10
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг 8 найм дахь хүнээ нурангиас эсэн мэнд гаргасны дараах үеийн бичлэгийг ОБЕГ-аас хүргэлээ.
Багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр "Манай аврагчид аврах ажиллагаанд амжилттай оролцож байна. Найм дахь хүнээ нуранги доороос эсэн мэнд гаргалаа. Дараагийн аврах ажиллагаанд хэрхэн оролцох талаар одоо ярилцана" гэв.
Аврагч "Англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүс байсан болохоор ойлголцлоо.
Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очиж дамнуурга дээр хэвтүүлээд маш нарийхан зайгаар олон цаг мөлхөж гарч ирлээ. Тухайн үед гарч чадах болов уу, өөрөө ч эрсдэлд орох болов уу гэсэн айдастай байсан" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3

1






1

644706
5 эможи
Зочин
2023-02-10 15:35
Бахархаад баршгүй ГАВЬЯАТАЙ бэ. Өөрөө маш эрсдэлтэй байжээ.аз жаргал амьжилт
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс