УБТЗ: Ажил дээрээ архидсан нь тогтоогдоогүй тул ажилд нь эргүүлэн томилсон

2023 оны 2 сарын 10

Arslan.mn

УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг эргүүлэн ажилд томилсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дараах тайлбарыг хийж байна. Л.Янжмаа нь ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсний дагуу шуурхай очиж шалгахад ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан юм. Хууль хяналтын байгууллагаас буруутай нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж Л.Янжмааг эргүүлэн ажилд нь томилохоор шийдвэрлэсэн болно.

“УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644698
0 эможи

keyboard_arrow_up