Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ МАРГААШНААС ЭХЛЭНЭ
2023 оны 2 сарын 09
"Улаанбаатар хот-БНХАУ-ын Эрээн хот" чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 10-н буюу маргаашаас эхлүүлэхээр болжээ.
Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой аж.
Анхаарах зүйлс:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
- ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Зорчигчид тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчино уу хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644683
0 эможи
Zochin
2023-02-09 17:44
Hujaa sanaatai novshnuud hog buu oruulj ir
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс