“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа
2023 оны 2 сарын 09
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав.
Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллараар борлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644675
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс