Б.Батзориг : Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мөрдөгч, хэсгийн байцаагч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах цогц сургалтыг ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2023 оны 2 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг ивээх сантай хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжих юм. Энэ хүрээнд өнөөдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр энэ чиглэлээр хариуцан ажилладаг цагдаагийн алба хаагчдыг чадвахжуулах сургалтын нээлт боллоо.  

Arslan.mn

Сургалтын нээлтэнд НЦУГ-ын дэд дарга Ц.Сугаржав, Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч, Монгол дахь хөтөлбөрийн менежер Л.Баян-Алтай, Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Батзориг болон нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, эргүүлийн офицер, хэсгийн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. 

Төслийн хүрээнд хэрэгжиж буй сургалтын талаар НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Батзориг хэлэхдээ "НЦУГ, Хүүхдийг ивээх сантай хамтран "Охидыг хүчирхийллийн мөлжлөгөөс хамгаалах нь төсөл"-ийг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 100 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэрэг бүртгэгддэг бөгөөд үүний 4-5 нь гэмт хэргийн шинжтэй байна. 

Тиймээс эдгээр хүүхдүүдтэй харьцдаг цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, сэтгэлзүйг бэлтгэх, даван туулах, сэтгэл зүйн чадварыг хэрхэн бий болгох, алба хаагчидаа хүүхдэд ээлтэй, хохирогч төв хандлагатай болгох ур чадварыг нэмэгдүүлэх нь өнөөдрийн сургалтын гол зорилго юм. 

НЦУГ-аас  2023 онд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот гэр бүлүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийгэмшүүлэх зорилгоор "Жаргалтай гэр бүл" төслийг эхлүүлнэ. Мөн өнгөрсөн онд хэрэгжүүлж байсан "Итгэл" төслийг үргэлжлүүлнэ" гэлээ. 

Arslan.mn

Сургалтаар жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн туслах, хэрхэн харилцах, мөрдөн шалгах ажиллагаанд юуг анхаарах, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээг хэрхэн үзүүлэх зэрэг сургалтыг орох юм. 

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 2022 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 гэмт хэрэг үйлдэгджээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1664 иргэн хохирсоны 12,9 хувь нь хүүхэд байна. 

Үүнээс гадна өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирсноос нийслэлд 1281 хүүхэд хохирчээ. Эдгээр хүүхдүүдийн 552 эмэгтэй, 729 нь эрэгтэй хүүхэд байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644671
0 эможи

keyboard_arrow_up