Монголын баг Туркийн нисэх онгоцны буудалд газардлаа
2023 оны 2 сарын 08
Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй Турк улсад туслахаар Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг өнөөдөр 04:34 цагт эх орноосоо мордсон.
Тэд зорьсон газраа саадгүй хүрч Газиантеп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09:50 буюу Монголын цагаар 13:30 цагт амжилттай газардсан гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шилжүүлэн ачсаны дараа Монгол Улсын илгээсэн аврах баг гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километр зам туулж очих юм байна.
Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буугаад байгаа тухай тус яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644654
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс