УПЕГ: У.Цогтбаяр, Г.Ирээдүй нарыг ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ
2023 оны 2 сарын 07
Улсын прокурорын ерөнхий газраас У.Цогтбаяр, Г.Ирээдүй нарыг яллагдагчаар татаагүй хэмээн мэдээллээ.
Тэднийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Үүнийг ташаа мэдээлэл хэмээн Улсын прокурорын ерөнхий газраас тайлбар хийв.
“Яллагдагчаар татна гэдэг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд гэмт хэрэг хийсэн нь нотлогдож Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэсэн үг юм. Одоогоор тухайн хоёр иргэнийг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл байхгүй байна” хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644607
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс