О.Мөнхжин нарыг цагдан хорих прокурорын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ
2023 оны 2 сарын 06
Өнгөрөгч баасан гарагт О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү илгээсэн билээ. Уг саналыг тухайн өдөр хэлэлцсэн юм. Улмаар 48 цагийн турш үргэлжлүүлэн саатуулахаар болсон.
Тэгвэл тэднийг цагдан хорих прокурорын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ.
Эргэн сануулахад зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг шалгаж хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644552
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс