Сар шинийн баяр хүртэлх хугацаанд өдөрт 480 хүртэлх нохой, муур УСТГАНА

2023 оны 2 сарын 06

Удахгүй болох цагаан сарын баяр болохтой холбогдуулан нохой устгалын ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлээс мэдээлсэн.

Тодруулбал, өдөрт 50-60  золбин нохой, муур устгадаг байсан бол сар шинэ хүртэлх хугацаанд өдөрт 480 хүртэлх нохой, муур устгах аж. Албан бус статистикаар нийслэлд 400 мянган золбин нохой байдаг бөгөөд иргэд хороо, дүүрэгтээ санал хүсэлт гаргаж байгаа учраас устгалын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарчээ.

Мөн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулах талаар мэдэгдсэн. Тэрбээр, нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644544
0 эможи

keyboard_arrow_up