СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд-Манхан-Улсын хил чиглэлд анхаарал болгоомжтой зорчино уу

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Ховд аймгийн Ховд-Манхан-Улсын хил чиглэлийн А14 дугаартай хатуу хучилттай авто замын "Бага-Улаан" давааны чиглэлд 17:00 цаг орчмоос хойш цас орж байна.

Иймд тус чиглэлд зорчиж байгаа бол анхаарал болгоомжтой явахыг Зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүллээ. Одоогоор зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

2023 оны хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 

  • 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Мөн салхи 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүсэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644542
0 эможи

keyboard_arrow_up