Хүүхдийн хөл дайрсан автомашины жолоочийг олж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2023 оны 2 сарын 04

Arslan.mn

Хүүхдийн хөл дайрсан приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоожээ. 

Тодруулбал, "2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр СХД-ийн ес дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлж байна" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644537
1 эможи

Зочин
2023-02-06 12:37
Дахиж хүүхдийн хөл дайрахгүй болтол нь хашраагаад өг....
Иргэн
2023-02-05 01:02
Ямар хүн чанаргүй тэнэг бэ өөрийнх нь хөлийг адилхан болговол зохино
Зочин
2023-02-05 00:26
Арай дэндүү хүн чанаргүй юмаа!!!
Иргэн
2023-02-04 16:20
Бүх зардлыг зугтсан жолоочоор насаар нь төлүүлэх хэрэгтэй дээ.
keyboard_arrow_up