СЭЛБЭ ГОЛ дагуух үерийн даланг байгуулж, түүнийг дагасан 21,6 км авто замын сүлжээ нь түгжрэлийг 30 хүртэл хувиар БУУРУУЛНА

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Засгийн газар, хотын удирдлагууд 2023 онд түгжрэлийг бууруулах тал дээр нэгдсэн нэг байр суурьтай байж, нэг талдаа шийдвэрлэхээр санал нэгджээ. 

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд өнгөрсөн онд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал руу "хүч" хаян шийдсэн бол энэ онд түгжрэлийн асуудлыг нэг талдаа гарган ажил болгохоор болжээ

Тэгвэл энэ хүрээнд Хотын дарга Д.Сумьяабазар, Хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж болон салбар яамдын зүгээс түгжрэлийг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг давхар шийдэхээр нарийвчилсан инженерийн тооцоолол бүхий "СЭЛБЭ СЭРГЭЛТ" төслийг боловсруулсан байна. 

Уг төслийн хүрээнд Сэлбэ гол дагуу буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл  21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км далан, авто замын сүлжээг байгуулах юм.

Хотын стандартыг шинэчлэн тогтоохын тулд нэг чигийн хөдөлгөөнтэй гурван эгнээ зам буюу дугуйн, явган хүний, автобусны зам, дулааны шугам сүлжээний хонгилын системийн хамт шийдэж хийх талаар нарийвчлан тусгаж өгчээ. Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж уг төслийн төлөвлөлт, инеженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргаж, олон талын эрсдэлийг тооцон боловсруулсан байна. 

Сэлбэ голыг дагасан замбараагүй төлөвлөлтөөс үүдэж Сэлбэ гол тасарсан тухай мэргэжлийнхэн тодорхойлсон. 

Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын эрэг дагуу 9 км далан, түшиц хана барьсан ч үлдсэн 70 хувь нь ил, задгай урссаар байна. Мөн гүүрнүүдийн өндрийн хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн стандартгүй байгаагаас үүдэж, голын урсац хаагдах, ойр орчмын айл өрхүүд үерт өртөх, хөрсний бохирдол үүсэх эрсдэл өндөр байгаа юм. 

Тэгвэл "СЭЛБЭ СЭРГЭЛТ" төслийг хэрэгжүүлснээр: 

  • Гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, гэр хорооллын барилгажилтыг дэмжих 
  • Олон тусдаа хийсэн төслүүдийг нэгтгэн хэрэгжүүлэх 
  • Хотын эко системийг тэнцвэржүүлэх 
  • Голын урсцыг нэмэгдүүлэх
  • Хөрсний бохирдлыг бууруулах
  • Агаарын бохирдлыг бууруулах
  • Хамгийн богино хугацаанд гүйцэтгэх гэх мэт олон эерэг үр дагаврыг бий болгож байгаа юм. 

Ямартай ч Нийслэлээс хотын суурь асуудлуудыг цогцоор, инженерийн төлөвлөттэй нь шийдэхээр болжээ. Үер, мөсний халиа, далангийн асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол эрсдэл илүү аюултай түвшинд очсоныг мэргэжилтнүүд хэлж байна. 

СЭЛБЭ ГОЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644517
1 эможи

Зочин
2023-02-04 13:49
За, шаа шаа. Сумтай Бузарт итгэлээ юу?
Иргэн
2023-02-03 19:29
Цагаан гартнуудын цаасан дээрхи мөрөөдөл
keyboard_arrow_up